ЕРӨНХИЙ ЗААЛТ

  1. SNOWPLUS.MN нь ГРИЙН СӨРКЛ (хуучин нэр: Ю ЖИН АЙ ТИ ЖИ ЭЛ) ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, SNOWPLUS.MN-ээр үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд ГРИЙН СӨРКЛ (хуучин нэр: Ю ЖИН АЙ ТИ ЖИ ЭЛ) ХХК болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. SNOWPLUS.MN худалдааны тэмдэгтүүд нь DORA HK, түүний групп компаний өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Хэрэглэгч SNOWPLUS.MN талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

SNOWPLUS.MN ХЭРЭГЛЭГЧ БА ГИШҮҮНЧЛЭЛ

  1. Та манай онлайн шоп-д бүртгүүлэн ашиглах боломжтой. Ингэснээр хүргэлтийн хаягаа хадгалж дараа дараачийн худалдан авалтад ашиглах, захиалгыг түүхийг үзэх, урт хугацаанд худалдан авалтаас хамаарсан урамшуулал хүртэх боломж бүрдэнэ.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг SNOWPLUS.MN цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг SNOWPLUS.MN бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  4. Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  5. Хэрэглэгч утасны дугаар, хүргэлтийн хаягийг алдаатай буруу оруулсанаас хүргэлт хоцрох, цуцлах эрсдэл үүссэн бол хэрэглэгч бүрэн хариуцна.
  6. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид Хэрэглэгчийн профайл үүснэ. Хэрэглэгчийн профайлд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  7. Хэрэглэгч нэг удаа худалдан авалт хийхдээ бүртгэлгүй ашиглах боломжтой байх ба энэ тохиолдолд хэрэглэгчийн өмнөх болон дараачийн захиалгууд нэгтгэгдэн хөтлөгдөхгүй.

ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

  1. Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана.
    • Бараа бүтээгдэхүүн нь бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил буюу хямд үнээр борлуулагдана.
    • Та зөвхөн төлбөр төлсөний дараа захиалга баталгаажих ба QPAY, SOCIAL PAY, STORE PAY, VISA, MASTERCARD, UNIONPAY, TUGRUG CARD, AMEX зэрэг төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөр төлөх боломжтой.
    • Захиалгын үнийн дүн 60`000₮ -өөс дээш, захиалгын бүтээгдэхүүний нийт жин 10кг-с бага болон өндөр+урт+өргөн нийлбэр 70см-аас бага бол Улаанбаатар хотын төв хэсэгт хүргэлт үнэгүй. Төв хэсгийн урд хязгаар зайсан толгой, хойд хязгаар 6,7 буудал, баруун хязгаар 5 шар, зүүн хязгаар оффицерийн ордон байна.
    • Дээрх бүсээс хэтэрсэн тохиолдолд 1км тутам 1000 төгрөг төлөх ба уг нэмэлт төлбөрийг Хэрэглэгч хүргэлтийн компаний ажилтан буюу жолоочид илгээмжийг авахдаа төлнө.
    • Та бүтээгдэхүүнээ сагсанд нэмж хүргэлтийн хаяг оруулах замаар тухайн бүсийн одоо мөрдөгдөж буй хүргэлтийн тарифыг харах боломжтой.
    • Хүргэлтийн хийх хаяг, илгээмжийн хэмжээ, жин, үнийн дүнгээс хамаарч тооцогдох хүргэлтийн компаний үйлчилгээний доорх тарифийг мөрдлөг болгоно.

  1. Вэбсайтын ажиллагаа: 24цаг
  2. Хүргэлт:
    • Захиалга хийснээс 24-48 цагийн дотор таны гарт хүргэгдэнэ
    • Хүргэлт зөвхөн Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт хамаарна.
    • Орон нутгаас захиалах бол дэлгэрэнгүй тайлбар хэсэгт хаана ямар унаанд тавих гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг заавал бичиж тусгана. Хүргэлтийн төлбөрт нэмэлт төлбөр бодогддог болохыг анхаарна уу

Ажлын цаг гэдэгт нийтээр амрах баярын өдрүүд, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноос бусад цагуудын ойлгоно.

БАРИМТЖУУЛАЛТ

  1. Бүх гүйлгээ, захиалгын мэдээлэл, и-баримтыг имэйлээр илгээнэ.
  2. Худалдан авагч барааг шалгаж хүлээн авах үүрэгтэй.
  3. Төлбөр төлсөн баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн эцсийн баталгаа болно.

БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ

  1. Худалдан авсан бараа нь үйлдвэрийг доголдолтой эсвэл захиалсан бараа биш, зөрүүтэй бол худалдан авагч шалгасаны үндсэн дээр тухайн үед буцаах боломжтой.
  2. Бусад тохиолдолд худалдан авагч барааг буцаах боломжгүй тул сайтар шалган авах шаардлагатай ба шалгаж аваагүйн улмаас гарсан асуудлыг ГРИЙН СӨРКЛ (хуучин нэр: Ю ЖИН АЙ ТИ ЖИ ЭЛ) ХХК хариуцахгүй болно.
  3. Зайлшгүй шалтгаанаар хэрэглэгчийн хүсэлтээр хүргэгдээгүй, лацыг хөндөөгүй барааг буцаах бол үйл ажиллагааны зардал, гүйлгээний шимтгэлийн хураамж зэргийг багтаан захиалгын үнийн дүнгийн 10%-тай тэнцэх төлбөр суутгана.
  4. Таны худалдаж авсан бараа бүтээгдэхүүн ажиллагааны хувьд асуудалтай байвал манай оффис болох MN tower 7 давхар 707 тоотод худалдан авсан төлбөрийн баримтын хамт ирж шинээр солиулан авах боломжтой. Барааг худалдан авснаас хойш 7 хоногийн дотор тус нөхцөл үйлчлэх бөгөөд түүнээс дээш хоногт хамаарахгүй болохыг анхаарна уу!

БУСАД ЗААЛТ

  1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл имайл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  2. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл (office@snowplus.mn) болон 7595-7000 утсаар, мөн вэбийн чат (facebook messenger) ашиглан холбогдон лавлаж болно.
  3. Хэрэглэгчийн нууцлал, дата ашиглалттай холбоотой нөхцлийг https://snowplus.mn/privacy-policy/ хэсгээс уншиж танилцах боломжтой.